НИЙТИЙН ТЭЭВРИЙН 933 АВТОБУС ИРГЭДЭД ҮЙЛЧИЛЖ БАЙНА
Өнөөдрийн /2021.02.01/ 10:00 цагийн байдлаар 98 чиглэлд 933 автобус, 8 аж ахуй нэгжийн 317 такси үйлчилгээнд гарсан байна. Нийтийн тээврийн автобусаар 06:00-10:00 цагийн хооронд 54706 зорчигч үйлчлүүлжээ.
Тусгай зөвшөөрөл бүхий байгууллагууд 636 автобус, 59 таксинд ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийсэн байна. Хөдөлгөөнт болон суурин 15 байршилд 17 байцаагч, 203 шалгагч ажиллаж байна.