"Volkswagen" компани Турк улсад шинэ үйлдвэр барина

"Volkswagen" компани Турк улсад шинэ үйлдвэр барина



Германы автомашин үйлдвэрлэгч "Volkswagen" компанийн төлөөлөгч, Туркийн Ерөнхийлөгч Тайип Эрдогантай хийсэн “туйлын эерэг” уулзалтын дараа тус улсад шинэ үйлдвэр байгуулах гэрээ хийхээр болжээ.
Өнгөрсөн долоо хоногт болсон уулзалтын дараа "Volkswagen" компани Турк улсад 1 тэрбум еврогийн хөрөнгө оруулалтын гэрээ хийх шийдвэр гаргасан юм. Үүний хариуд тус улс зарим "Volkswagen"-д зарим төрлийн татварын хөнгөлөлт үзүүлэх юм байна.
"Volkswagen" Болгар улсад хөрөнгө оруулалт хийх боломжтой гэж үзэж байсан ч Туркийн тал тун боломжийн санал тавьсан учраас ийм шийдвэр гаргажээ.
Эрдоган болон "Volkswagen"-ийн төлөөлөгч энэ долоо хоногт болсон уулзалтын үеэр ихэнх асуудлыг шийдэж чадсан гэж Туркийн нэгэн эх сурвалж мэдээлсэн байна.
"Өмнө нь автомашины татварын зохицуулалт гэх мэт зэрэг жижиг асуудлууд байсан. Уулзалтаар бараг бүрэн тохиролцоонд хүрсэн ”гэж компанийн төлөөлөгч мэдээлжээ.
Томоохон автомашин үйлдвэрлэгчдийн хувьд Турк улсад энэ мэтээр татварын хөнгөлөлт эдэлснээр шинэ худалдан авагчидтай болох хаалга нээгдэх юм. Өнгөрсөн онд л гэхэд жижиг хөдөлгүүртэй автомашинууд Турк улсын шинэ автомашины зах зээлийн 96 хувийг дангаар бүрдүүлсэн байна. Үүнээс харахад том оврын автомашины татвар өндөр учраас импортоор оруулах боломж хомс байдаг аж. Энэхүү хөрөнгө оруулалтын үр дүнд "Volkswagen" туркчүүдийн хэрэгцээнд том оврын хямд үнэтэй автомашин нийлүүлж чадна хэмээн найдаж байгаа гэнэ. 

Хуваалцах