МАРКЕТИНГ МЕНЕЖЕР АЖИЛД АВНА.

МАРКЕТИНГИЙН МЕНЕЖЕР  АЖИЛД АВНА. 
Ажлын байрны нэр Маркетингийн менежер-1 орон тоо. 
• Цалин 900,000-1060,000 төгрөг
• Төрөл Бүтэн цагийн /Долоо хоногийн 5 өдөр, өдрийн 8 цагаар ажиллах/
• Түвшин Хүүхдээ асарч буй эхийн оронд ажиллах түр ажилтан
• Байгууллага “Олон улсын худалдаа логистикийн төв” ХК
• Гүйцэтгэх салбар Олон улсын худалдаа логистикийн төв ХК-ийн маркетингийн үйл ажиллагааг хариуцах, төв болон салбар газруудад ажиллах
• Хаяг:  СБД, 8-р хороо, Соёлын төв өргөө, Г-корпус, 8 давхар “Олон улсын худалдаа логистикийн төв” ХК-ийн төв оффис. 
•Утас:  70140977, Даваа-Баасан гаригуудад /09:00-18:00 цагийн хооронд ярих/
Гүйцэтгэх үндсэн үүрэг: 
Зах зээл дээр захиалагч, үйлчлүүлэгчийн эрэлт хэрэгцээг судлах, олон улсын байгууллагын  чанар, үнийн бодлого, хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагыг тодорхойлж, боломжит хэрэглэгчийг таньж олох, өрсөлдөх давуу талыг олох
Судалгааны байгууллагууд, реклам, сурталчилгааны агентлагуудтай түншлэлийн харьцаа үүсгэн, зар сурталчилгаа, PR-ын үр дүнг дээшлүүлэх талаар санаачилга гарган ажиллах,
Компанийн үйл ажиллааг мэдээллийн бүх талын хэрэгслийг ашиглаж сурталчилах, бизнес эрхлэгч иргэд байгууллагын төвлөрлийг бий болгоход анхаарч, сар тутам судалгаа гаргаж, тайлагнаж ажиллах,
Судалгааны үндсэн дээр байгууллагын зорилгын хүрээнд  зах зээлийн шинж чанар, үнийн бодлого болон талбайн эрэлт хэрэгцээг таниулах хүчин зүйлүүдийн талаар маркетингийн стратегийг тодорхойлон боловсруулж үнэлгээ өгөх, 
Сурталчилгаа, PR-ыг тогтмол хийж, байгууллагын вэб хөгжүүлэлт, пэйж хуудсыг идэвхжүүлэх
Ажлын байранд тавигдах шаардлага
Маркетинг, хөрөнгө оруулалтын чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
Англи хэлний дундаас дээш түвшний чадвартай
Маркетингийн чиглэлээр ажиллаж байсан туршлагатай
Багаар ажиллах, багийн үйл ажиллагаанд таатай уур амьсгал бүрдүүлж чаддаг байх
Бичиг боловсруулах, төлөвлөх өндөр чадвартай байх.
Бүрдүүлэх материал
Төрийн албан хаагчийн анкет
Иргэний үнэмлэхний хуулбар
Оршин суугаа газрын тодорхойлолт
Ажилд орохыг хүссэн өргөдөл
Мэргэжлийг тодорхойлох нотлох баримтууд

Хуваалцах