ГОВЬСҮМБЭРИЙН НЯРАЙН ТАСГИЙГ ОРЧИН ҮЕИЙН ТӨХӨӨРӨМЖҮҮДЭЭР ХАНГАЛАА

Энержи Ресурс компани, “Эрүүл үрс-Гэрэлт ирээдүй” ТББ-ын хамтарсан төслийн хүрээнд говийн бүсийн эмнэлэгүүдийн нярайн тасгийг чухал шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах ажил хэрэгжиж эхэллээ. Эхний эмнэлэг болох Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлэгийн хүүхдийн тасагт нийт 77.5 сая төгрөгийн үнэ бүхий 23 ширхэг төхөөрөмжийг төслийн багийнхан 1-р сарын 26-ны өдөр хүлээлгэн өгч, ашиглалтанд оруулсан юм. Үүнд нярайн инкубатор, шарлагын аппарат, дуслын аппарат, билиметр (шарлалтыг хэмжихэд нярайг зүү тариураар хатгах шаардлагагүйгээр, шууд хэмжилт хийдэг төхөөрөмж) гэх мэт улсын төсвөөс хангамж, олдоцгүй, олдсон ч хүрэлцээ муутай тоног төхөөрөмжүүдийг олгожээ.

Share