АВТОМАШИНТАЙ ХОЛБООТОЙ 86 СОНИРХОЛТОЙ БАРИМТ
- 1886 онд Carl Benz орчин үеийн машины дүр зургийг анх бий болгож байсан.
- James Dean-ийг нас барахаас 7 хоногийн өмнө Sir Alec Guinness түүнд дөнгөж шинээр аваад байсан Porsche 550 Spyder-аа унах юм бол долоо хоногийн дотор нас барна гэж анхааруулж байжээ.
- Дэлхий дээр ойролцоогоор 1 тэрбум машин байгаа
- Дэлхийн хамгийн олон машинтай улс бол АНУ юм. Харин 2-т Хятад жагсаж байна. (АНУ 300 сая гаруй машинтай ажээ)
- Машиныхаа түлхүүрийг толгойдоо ойр байрлуулснаар цацрагийг нь хоёр дахин хурдасгах боломжтой байдаг байна.
- 4 машин болгоны 1 нь Хятадаас орж ирдэг
- Maserati Quattroporte машины яндангийн дууны давтамж нь 333HZ бөгөөд энэ нь эмэгтэй хүний бэлгийн сэрэл хөдлөх давтамжтай адил юм.
- Mary Anderson гэх эмэгтэй (1866-1953) анх машины шил арчигчийг зохион бүтээж байсан.
- Christopher Nolan-ний найруулсан Batman кинонд Bruce Wayne унаж байсан машин Lamborghini Murcielago бөгөөд Спани хэлэнд Murcielago гэдэг нь “Bat” гэсэн утгыг илэрхийлдэг байна.
- Цоо шинэ машины үнэрт 50 гаруй биед хортой агаарт дэгдэмхий бодис байдаг.
- BMW-ийн шинэ цэнхэр цагаан өнгөний нэгдэл болсон лого нь цэнхэр тэнгисийн зүг нисэх сэнсийг илэрхийлж байгаа ажээ.
- Машинд байдаг 3000 гаруй хэсгийн 80 хувь нь дахин боловсруулах боломжтой байдаг.
- Дэлхийн хамгийн хурдан машинаар Hennessey Venom GT (265.7mph) тодорчээ.
- Rolls Royce-ийн үйлдвэрлэж байсан машины 75 хувь нь одоог хүртэл зам дээр давхисаар байгаа ажээ.
- Washington D.C. бол АНУ-ын замын түгжрэлээрээ нэгт ордог хот юм. Хүмүүс нь жил бүр амьдралынхаа 82 цагийг түгжрэлд өнгөрөөдөг байна.
- Хамгийн сүүлчийн Кассет тоглуулагчтай машин 2011 оны Ford Crown Vic байжээ.
- Lamborghini машинуудынхаа нэрийг алдартай тулаанч бухын нэрээр нэрлэдэг. Diablo, Murcielago гэх мэт...
- Дэлхийн хамгийн хүнд лимузин 50,000 фунт жинтэй. Энэ нь 3 зоогийн газар 1 баартай 40 хүртэлх хүнийг зөөвөрлөх багтаамжтай байдаг байна.
- Car гэдэг үг нь Латин carrum гэдэг үгнээс гаралтай бөгөөд “хоёр дугуйт тэрэг” гэсэн утгатай ажээ.
- АНУ-д 45 секунд тутамд нэг машин хулгайлагдаж байдаг.
- Анхны машинд үрүүл байгаагүй бөгөөд хүмүүс машинаа хөшүүргээр чиглүүлдэг байсан
- Урд самбарыг анх ачаа тээж яваа моринуудаас хамгаалж хийсэн
- Flatmobile бол дэлхийн түүхэн дэх хамгийн намхан машин юм. Өндөр нь ердөө 19 инч хүрдэг байна.
- АНУ хамгийн их хулгайлагддаг машин бол Honda Accord бөгөөд дараагаар нь Honda Civic, Ford Pickup, Chevrolet Pickup болон Toyota Camry нар жагсаж байна.
- Судалгаагар хүн амьдралынхаа 5 сарыг машин дотроо гэрэл солигдохыг хүлээж өнгөрөөдөг ажээ.
- Өдөр бүр 165,000 машин үйлдвэрлэгддэг ба энэ нь жилд 60 сая гаруй машин үйлдвэрлэгддэг гэсэн үг юм.
- Daniel Craig James Bond-ийн дүрийг бүтээснээрээ бүх амьдралынхаа турш Aston Martin-ыг үйлдвэрээс гарсан мөчид нь шууд авах эрхээр шагнуулжээ
- 2008 онд Lamborghini хамгийн хурдан цагдаагийн машиныг Итали улсад өгчээ. Уг машин нь видео тандалтын систем, бууны тавиуртай байжээ.
- 1668 онд Чех хэлтсийн Флемишийн Фердинанд Вербиест хамгийн анхны олонд танигдсан авто машиныг үйлдвэрлэж байжээ. Уг машин нь ердөө 2 футын урттай уурын хөдөлгүүртэй байжээ.
- АНУ-ын хурдны замын түгжрэлд жилд 160 тэрбумыг зарцуулдаг.
- Машины ослоор нас барсан хүмүүсийн ихэнх хувийг эрэгтэйчүүд эзэлдэг. Учир нь тэд илүү эрсдэлтэй, ур чадвар шаардсан зүйлд дуртай байдаг.
- 2014 онд нийт 87 сая машин үйлдвэрлэгдсэний 14 сая нь Хятад улсынх байжээ.
- 1922 онд Chevrolet анхны машины радио бүтээсэн бөгөөд 200 долларын үнэ хүрч байжээ. Олон шүүмжлэлийг араасаа дагуулж жолоочийн анхаарлыг сарниулсан дэмий зүйл гэж үзэж ашиглахыг хориглож байжээ.
- Бүх боломжит шалтгаанаас болж нас барах магадлалыг 1:1 гэж үзвэл АНУ-ын моторт тээврийн ослоор нас барах магадлал 1:112 байдаг байна.
- Хамгийн анхны хурдны дүрэм зөрчсөн тасалбарыг 1902 онд гаргаж байжээ. Тухайн үед ихэнх машинууд 45км цаг хүртэл л хурдалдаг байсан байна.
- Дэлхийн хамгийн олон зарагдсан машинаар Toyota Corolla тодорсон байна. 2009 оноос хойш нийт 30 сая ширхэг зарагджээ. 40 секунд тутамд нэг ширхэг зарагдаж байдаг гэсэн судалгаа байдаг байна.
- Зах зээлд байгаа хамгийн үнэтэй машин бол алмазан оруулгатай 4,8 сая долларын үнэтэй Koenigsegg CCXR Trevita тодорчээ.
- Hyundai Tucson “Walking Dead” киноны фэнүүдэд зориулсан тусгай загварын машин үйлдвэрлэдэг.
- BMW M5 машины хөдөлгүүр маш чимээ багатай боловч танилцуулах үзүүлэнгийн үед хүч чадлыг нь илтгэхээр хуурамч хөдөлгүүрийн чимээ тоглуулдаг байна.
- Анхны уртын зайн жолооч Bertha Benz нь Carl Benz-ын бизнесийн түнш болоод эхнэр нь байжээ.
- Bentley, Bugatti, Lamborghini, Audi, Ducati, болон Porsche нар бүгд Volkswagen-ых
- Оросд бохир машин унах нь хуулиар хориотой байдаг.
- Дэлхий даяар Los Angeles-дэх хүмүүсээс олон машин бий.
- Volkswagen ихэнх машинаа салхины нэрээр нэрлэдэг.
- Массачусеттс мужийн Спрингфилд хотод амьдардаг нэгэн залуу өөрийн 1928 оны Rolls-Royce Roadster машинаа 82 жилийн турш унасан байдаг.
- АНУ-ын хамгийн анхны машины ослоор нас барсан хүн бол Henry Hale Bliss гэх залуу байжээ. 1899 онд түүнийг зам хөндлөн гарч байхад такси ирж түүнийг мөргөсөн бөгөөд тэрээр толгойндоо гэмтэл авч нас баржээ.
- 1927 онд анх удаа машины гэрэл бий болжээ
- Анхны Форд машин нь Dodge хөдөлгүүртэй байсан.
- Ослын дэр 4500 км/цаг хурдаар осол болсны 45 миллисекундийн дараа гарч ирдэг.
- Швед залуу 180 км цаг хүртэл хурдалж дэлхийн хамгийн өндөр торгуулийг төлсөн нь 1 сая ам доллар хүртэлх үнийн дүн байжээ.Учир нь тэрбээр санаатай хурдыг арав гаруй удаа хэтрүүлсэн нь орлогоос нь торгууль авах шалтгаан болсон аж.
- АНУ-ын иргэд жилд 42 цагийг замын түгжрэлд өнгөрөөдөг байсан ба энэ үзүүлэлт нь 1982 онд 16 цаг байжээ.
- Henry Ford-ийн Model T загварын машиныг АНУ- дахь бүх энгийн ажилчин иргэд авч дийлэх машин бүтээж тэрээр тээврийн түүхэнд хувьсал хийжээ.
- Өмнөд Африкийн BMW машиндаа гал шүршигч суурилуулж машинаа тонуулахаас сэргийлдэг
- Toyota бол дэлхийн хамгийн том машин үйлдвэрлэгч ба өдөр бүр 13,000 машиныг үйлдвэрлэдэг.
- Германы инженерүүд бодол уншигч жолоодлого бүтээхээр ажиллаж байгаа бөгөөд ингэснээр хүн бодлоороо машинаа удирдах юм.
- АНУ-д хүмүүсийн дундаж жин 24 поундаар нэмэгдэж улмаар ашиглаж буй газан хийн хэмжээ 39 сая галлоноор өссөн байна
- Зөвхөн АНУ-д тээврийн хэрэгслүүд өдөр бүр 359 сая галлон хий хэрэглэдэг.
- Хүний дур хүсэл механик эд хэрэгсэлд татагдахыг Mechanophilia гэдэг бөгөөд Edward Smith гэх нэгэн залуу Volkswagen Beetle загварын машиныг өөрийн найз охиноо болгож байжээ.
- Дээр үед АНУ-д эмэгтэйчүүдийг санал өгөх боломжтой болохоос ч өмнө машин унахыг нь зөвшөөрсөн байжээ.
- Жилд ойролцоогоор 250 сая дугуйг хаядаг
- Ralph Teetor 1940 өөд оны үед үр шимтэй жолоодох хяналтын системийг бүтээж байжээ
- Цахилгаан машинууд тийм ч шинэ биш шүү. 1900-ээд оны үеийн машинуудын 38 хувь нь цахилгаан, 40 хувь нь ууран, 22 хувь нь газан хийгээр ажилладаг байсан
- АНУ-ын торгуулийн тасалбар авдаг шилдэг 5 машинаар 1) Subaru WRX, 2) Pontiac GTO, 3) Scion FR-S, 4) Toyota Supra 5) Subaru Tribeca тодорсон байна.
- Нийтийн тээврээр явдаг хүмүүс хувьдаа машинтай хүмүүсээс 5 паунд бага жинтэй байдаг.
- Chevrolet компани компанийн үндэслэгч Louis Chevrolet-ын нэрээр нэрлэгджээ
- Жолоо барьж байх зуураа утсаа оролдох нь осол хийх магадлалыг 20 дахин нэмдэг. Гар утаснаас болж гарсан машины осол 1.6 сая бүртгэгдэж тэргүүлж байна.
- “BMW” гэдэг нь Bayerische Motoren Werk эсвэл Bavarian Motor Works буюу Баварын хөдөлгүүрийн ажил гэсэн үг
- “Hyundai" гэдэг нь одоо үе гэсэн утгатай Солонгос үг ажээ.
- Mazda гэдэг нэр нь “Ahura Mazda,” буюу ухааны бурхныг илтгэх бөгөөд логоных нь М үсэг нь ирээдүйг билэгддэг байна.
- Машин бий болохоос өмнө Нью-Йоркийн гудамжинд жил бүр 15000 морь нас бардаг байжээ. Иймээс машиныг байгальд ээлтэй нээлт гэж үзсэн байна.
- Subaru-ын логоны однууд нь Таурусын однуудыг илтгэдэг
- Volvo бол Латинаар “Би өнхөрч байна” гэсэн утгатай бөгөөд Логоных нь тэмдэглэгээ нь эртний химид Төмрийг илтгэдэг байна
- Volvo анхны суудлыг бүсийг бүтээж байсан ба өдгөө суудлын бүс нь АНУ-д жил бүр 13000 хүний амийг аварч байна.
- Mercedes-ын логоны 3 шовх үзүүр нь зам дээр, усан дээр, агаар дээр биелэх 3 том зорилгыг нь илтгэх юм.
- Toyota-ын логон дахь огтлолцсон цагираг нь үйлдвэрлэгч ба хэрэглэгчийн хоорондын итгэлцэл ба мөн Toyota гэхэд ордог Т үсгийг мөн илтгэж байгаа юм.
- Дэлхий даяар ойролцоогоор 1,3 сая хүн машины ослоор нас бардаг. Энэ нь өдөрт 3,287 хүн гэсэн үг.
- Машины осол бол дэлхий даяар хүмүүсийн нас барж буй 9 дэх том шалтгаан юм
- Бага болон дунд орлоготой улс орнууд машины ослын 90 хувийг бүрдүүлж байна.
- Судалгаагаар АНУ-ын 4 осол бүрийн 1 нь гар утаснаас болдог ажээ.
- Porsche логон дахь өнгөнүүд Герман улсын төрийн далбааг илтгэх бөгөөд харин морины дүрс нь хурд болоод хүчний билэгдэл юм.
- Дэлхий даяарх бүх машины ослын зардал нийт 518 тэрбум доллар хүрдэг байна.
- АНУ-д жил бүр 37,000 хүн машины ослоор нас бардаг.
- Эрэгтэйчүүд эмэгтэй хүний хоолойгоор замаа заалгахын хүсээгүй учир BMW GPS системээ шинэчлэх шаардлагатай болжээ.
- Сая, сая сээр нуруутан амьтад АНУ зам дээр машинд дайруулж үхдэг.
- Машины даатгалын компаниас Хүн амьдралынхаа туршид дунджаар 3-4 удаа осол хийдэг гэж мэдэгдсэн байна.
- Princess Diana (1997), James Dean (1955), Jayne Mansfield (1967), Paul Walker (2013), Jackson Pollock (1956), Grace Kelly (1982), Linda Lovelace (2002), General George Patton (1945), Harry Chapin (1981), and Lisa (Left Eye) Lopes (2002) гэх зэрэг алдартай хүмүүс машины ослоос болж нас барсан.
Эх сурвалж: www.cardoctor.mn