Тээврийн хэрэгсэлийн татвар нэмэх талаар маргааш буюу 2024.11.29-ний өдрийн хурлаар хэлэлцэнэ.

ИТХ-д өргөн барьсан 2025 оны Нийслэл Улаанбаатар хотын төсвийн төсөлд тээврийн хэрэгслийн албан татвар гурав дахин, зам ашигласны төлбөр тав дахин нэмэгдүүлэхээр тусгасан талаар мэдээлэл цацагдсан.

Энэ талаар Нийслэлийн Засаг даргын тамгын газраас тодруулахад "Уг асуудлаар маргааш буюу арванэгдүгээр сарын 29-нд болох НИТХ-ын ээлжит хуралдаанаар хэлэлцэнэ. Хэрэв татвар нэмэх асуудлыг төлөөлөгчид дэмжихгүй гэвэл татвар нэмэгдэхгүй байх боломжтой юм" гэлээ.

Маргааш Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчийн хурал 11 цагт эхэлнэ.         Эх сурвалж: gogo.mn