“Үндэсний бичгийн цэвэр бичигтэн” шалгаруулах уралдааны шилдгүүд тодорсон байна.

Нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газраас Монгол Улсын Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчдын дунд “Үндэсний бичгийн цэвэр бичигтэн” шалгаруулах уралдааныг арваннэгдүгээр сарын 19-22-ны өдөр хүртэлх хугацаанд зохион байгууллаа. 

Уралдаанд нийт 40 гаруй албан хаагч идэвх санаачилгатай манлайлан оролцсоноос эхний гурван байрыг шалгаруулсан юм. Тодруулбал, 

  • Тэргүүн байранд нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Хүний нөөц, сургалт, судалгаа хариуцсан мэргэжилтэн О.Билгүүнзаяа; 
  • Дэд байранд Хот байгуулалт, хотын стандартын газрын Зөвлөлийн хурал хариуцсан ажилтан Г.Содбилэг;
  • Гутгаар байранд Нийслэлийн хяналт шалгалтын газрын Хууль, эрх зүй хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Сарангэрэл нар тус тус шалгарав. 

Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН НИЙТЛЭГ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗАР