Улаанбаатар хотын автомашины улсын дугаарын асуудлаар иргэд "Үндсэн хуулийн цэц"-эд хандлаа.

2024 оны арваннэгдүгээр сарын 8-ны өдрөөс эхлэн импортоор ирж байгаа автомашинуудад олгох улсын дугаарт хязгаар тогтоож, найман шалгуурт тэнцсэн тохиолдолд улсын дугаар олгоно гэдгийг мэдэгдсэн.

Энэ шийдвэр иргэдийн амьдралд хэрхэн нөлөөлж байгаа болон импортын автомашинд Улаанбаатар хотын серитэй улсын дугаар олгохгүй байгаа асуудлаар  иргэд өнөөдөр /2024.11.12/ Үндсэн хуулийн цэцэд хандаж байгаа талаар мэдээлэл өглөө.

Нийслэл хотын удирдлагууд автомашин болон түгжрэлтэй холбоотой шийдвэр гаргаж байгаа ч асуудлыг шийдэж чадахгүй мөн иргэдийг ялгарвалан гадуурхаж байгаа учраас тус шийдвэрийг эсэргүүцэж, Үндсэн хуулийн цэцэд хандаж байна гэдгийг уламжлалаа.