Б.БАТЦЭЦЭГ: ААН-үүдийн Элчин сайдын яамдад хандсан асуудлыг шийдвэрлэхэд ахиц гарсан.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өчигдөр УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанд оролцож, УИХ-ын гишүүдийн асуултад хариулжээ.

Тэрээр "Сүүлийн жилүүдэд Дипломат төлөөлөгчийн газрууд чадавхжиж худалдаа, эдийн засгийн мэдлэгтэй, англи хэл сайтай, тухайн орныхоо хэлийг эзэмшсэн хүмүүс томилогддог болсон. Элчин сайдын яамдад сүүлийн дөрвөн жилийн хугацаанд 30 гаруй Элчин сайд томилогдсон. Тэдгээртэй гэрээ байгуулахдаа эдийн засгийн агуулгаар харилцаагаа баяжуулах, дотоодынхоо компаниудын үйл ажиллагааг дэмжих, иргэдийн асуудалд онцгойлон анхаарч ажиллах талаар нарийн заалтуудыг тусгаж, тохирсон гэж байлаа.

Мөн тэрбээр, Элчин сайдын яамдын хувьд эдийн засгийн чиглэлээр үүд хаалгаа нээх, эрх зүйн орчныг бүрдүүлэхэд багагүй ажлыг хийсэн. Өнгөрсөнд өрнөсөн төрийн томоохон албан айлчлалын цаана агаарын харилцааны тухай, визээс харилцан чөлөөлөх тухай, авто тээврийн тухай, худалдаа, эдийн засгийн нөхцөлөө хөнгөрүүлэх зэрэг олон баримт бичиг, хэлэлцээр байгуулсан. Үүнийг хэрэгжүүлэх нь Засгийн газрын хувьд томоохон сорилт болоод байна.

Монголын аж ахуйн нэгжүүд Элчин сайдын яамдад тодорхой асуудлаар хандахад, асуудлыг шийдвэрлэхэд ахиц дэвшил гарсан гэжээ.