Хар тугалгын хордлогоос сэргийлж хүүхдийнхээ усны савыг тогтмол угааж хэвшээрэй.
Хот суурин газрын түгээмэл бохирдуулагчийн нэг нь хар тугалга юм. Хар тугалга нь хүнд металл тул агаарын доод түвшинд хуримтлагддаг. Хүүхэд 1 минутад 30-40 удаа харин том хүн хүүхдээс 2 дахин бага буюу 1 минутад 20 удаа амьсгалдаг учир бага насны хүүхэд хар тугалгад илүү өртөмтгий байдаг.
Бие махбодод орсон хар тугалгын 10-15 хувь нь насанд хүрсэн хүний биед, 70% нь хүүхдийн биед үлддэг байна. Мөн түүнчлэн хар тугалгын хордлогод өртсөн хүүхэд мартамхай, ой тогтоолт, сэтгэн бодох чадвар муу, анхаарал төвлөрөх чадвар сул байдаг.
Өртөлтөөс урьдчилан сэргийлэх: /Бага насны хүүхэд/
- Хүүхдийн гарыг тогтмол угаах, тоглоом болон шууд аманд хүрэх зүйлсийг угааж хэвших.
- Гэрийн орчинд тавилга болон эд зүйлсэд тогтмол чийгтэй цэвэрлэгээ хийх. Зориулалтын агаар шүүгч ажиллуулах.
- Ил галлагаатай дотоод орчинд ил үнс бужигнуулж угаар гаргахаас зайлсхийх
- Хэрэв хивс, хивсэнцэр хэрэглэдэг бол тогтмол тоос соруулагчаар цэвэрлэх.
- Гэрийн хана тааз, тавилга гэх мэт эд зүйлсэд тоос тортог үүсгэхээс зайлсхийж чийгтэй цэвэрлэгээ тогтмол хийх.
- Будаг нь халцарсан хана тааз, цонхны тавцан эд зүйлсийг даруй дахиж, будах засварлах. Хүүхдийг будаг нь халцарсан хана таазанд хүргэхгүй байх.
- Хар тугалгын эх сурвалжийг таслан зогсоох, түүнээс сэргийлэх арга хэмжээг авах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, агаарын бохирдолтой өндөртэй үед хүүхдээ гадаа гаргахгүй байх
- Гаднаас орж ирсэн томчууд гадуур хувцсаа сольж, гараа угаасны дараа хүүхдэдээ хүрэх
- Хүүхдийн гарыг тогтмол угаах, тоглоом болон шууд аманд хүрэх зүйлсийг угааж хэвших.
- Батарей /зай/-тай болгоомжтой харьцах
- Байнга хэрэглэдэг тоглоом, усны сав зэргийг нь угаадаг байх.
- Амин дэм сайтай /төмөр, кальци агуулсан/ хоол унд хэрэглэх.
- Хар тугалгатай байж болох будаг хэрэглэхгүй байх.
- Цусанд хар тугалга илрүүлэх шинжилгээнд /жилд 1 удаа/ хамрагдах ( Эх сурвалж gogo.mn )