Шилжилт хөдөлгөөнийг иргэд тухайн хороондоо биш үйлчилгээний цэг болон цахимаар хийлгэх боломжтой.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгууль аравдугаар сарын 11-нд болно. Үүнтэй холбоотойгоор иргэний шилжилт хөдөлгөөнийг 2024 оны наймдугаар сарын 12-ны өдрөөс эхлэн зогсооно.

Хичээл сургууль орох дөхсөн энэ үед дүүргүүдэд шилжилт хөдөлгөөн хийлгэж буй иргэд урт дараалал үүсэж, удаан дугаарлаж байгааг шүүмжилж байна.

Тодруулбал иргэний шилжилт хөдөлгөөнийг өмнө нь өөрийн харьяалагддаг хороонд очоод хийлгэдэг байсныг өөрчилсөн. Хэзээнээс энэ зохицуулалтыг өөрчилсөн талаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын ажилтан Т.Ганжаргалаас тодрууллаа.

Тэрбээр өнгөрсөн оны тавдугаар сард бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт орсонтой холбоотойгоор хорооны улсын бүртгэгч гэдэг албан тушаал байхгүй болсон. Зургаадугаар сараас эхлэн нэг цэгийн үйлчилгээ болон улсын бүртгэлийн үйлчилгээний 28 цэгт иргэний шилжилт хөдөлгөөнийг хийж байна гэв.

Та өөрт ойр байрлах цэгүүдэд очин шилжилт хөдөлгөөний бүртгэлээ хийлгэхээс гадна цахимаар буюу E-Mongolia-аас уг үйлчилгээг авах боломжтой.

Улсын бүртгэлийн үйлчилгээ авах боломжтой 28 цэгийн мэдээлэл: