Харилцаа, ёс суртахуунаа хянаж, өөрийгөө ялж чадахгүй бол төрийн алба руу шагайгаад хэрэггүй
"Содон" сэтгүүл 2023 оны 04 дүгээр сар, Дугаар №4, нүүр 32-38
Олон улсын худалдаа логистикийн хотын баруун бүс рүү авто машины худалдааг татаж түгжрэлийн эсрэг далайцтай тэмцэж байгаа байгууллага. Өдгөө 2000 гаруй машин эгнэж, автомашин худалдан авахад шаардлагатай бүх үйлчилгээ нэг дор төвлөрчээ. Бид энэ дугаартаа зочноор тус төвийн дарга, ДИТХ-ын төлөөлөгч С.Мөнхбатыг урьсан юм. С.Мөнхбат дүүрэгт тасралтгүй 4 удаа сонгогдсон ард түмний итгэл даасан элч нь. Муухан гишүүнээс дээр гэж Сонгинохайрханчууддаа үнэлэгдсэн түүнийг танихгүй, мэдэхгүй хүн энэ дүүрэгт бараг байхгүй. Түүний тойрог 32-р хороо буюу манайхны сайн мэдэхээр Эмээлтэд бий. Алба ажил нь мөн л энэ тойрогтоо өрнөж байна. Сэтгэлтэй зүтгэлтэй дарга Шувуут нуураа тохижуулж Сонгинохайрхан уулын хормойд сэтгэл түвшин ажиллаж амьдрах нөхцлийг ажилчиддаа бүрдүүлээд байгаа. Хотын хамгийн олон машинтай босс дарга гэхчлэн хүмүүс түүнийг ёжилдог. Өөдлөх айл үүднээсээ. Авто худалдааны цогцолбор өдрөөс өдөрт өнгө засаж байгаад С.Мөнхбат даргын хичээд зүтгэл, гавьяа их ээ.
Улаанбаатар хотын хамгийн тренд сэдэв бол түгжрэл. Та түгжрэлийг бууруулахад хувь нэмрээ оруулах чухал ложистикийн бүсэд ажиллаад хоёр жил болжээ. Авто худалдааны ачааллыг хотын баруун зах руу сайн татаж чадлаа. Та бодитоор ямар өөрлөлт гарсан гэж бодож байгаа вэ?
-Бид олон судалгаа хийсэн. Түгжрэлийг бууруулъя гэвэл зоригтой, дорвитой арга хэмжээ авах ёстой гэж бодож байна. Жишээлбэл, Нарантуул захын өргөтгөл хэсэг амарч байх болон ажиллаж байх үеийн хурд, замын ачаалал зэргийг судалж үзсэн. Хүнсний бөөний төв, ачаа тээврийн ложистикийг нь баруун тийш гаргачих юм бол нарны замын түгжрэл тодорхой хэмжээнд багасахаар байгаа юм. Мөн бид хүнс барааны бөөний төвүүд дээр төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа. Олон улсын том хотуудад шөнийн бөөний төвүүд байдаг. Өдрөөр биш оройн цагаар бараагаа татдаг. Ингэвэл түгжрэлийг бууруулахад бодитой хувь нэмэр оруулна. Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг хүнсний томоохон дэлгүүрүүд оройн цагаар хүнсээ татчихдаг, өдрийн цагаар наймаагаа хийгээд, түгжрэлийн дараа шөнийн бөөнийн төвөөс хүрч ирээд хүнсээ татчихдаг, болчихвол энэ түгжрэлийг бууруулахад маш том нэмэр болно. Мөн хотоос зүүн тийш цөөн аймаг байгаа. Ихэнх буюу 16 аймаг нь хотын баруун талд байдаг. Тиймээс баруун талаасаа орж ирж байгаа урсгалыг манай дээр төвлөрүүлж, барилгын материал, сэлбэг, хүнс бараа, автомашин гээд бүгдийг нь манай авто худалдааны цогцолборт ирүүлвэл хот руу орох урсгал, хөдөөний урсгал эрс багасна. Дээр нь шөнийн 24 цагийн үйл ажиллагаа явуулчих хэрэгтэй. Дээрээс нь хотын том тойрог замтай болчихвол Драгон орох автобус түүгээр явна. Ингээд тодорхой зам гарцуудаа нэмээд өгчихвөл ачаалал нь тэнцвэржинэ.
Таныг ажил авах үед Авто худалдааны төв хэдэн машинтай байсан бэ?
-700 гаруй машинтай байсан.
Одоо хэд болсон бэ?
-Одоо 2900-3400 хооронд байна. Яг баяр ёслолын үеэр нэмэгдээд, худалдан авалт хэвийн явагдахаар цөөрдөг. 6000 гаруй зогсоол байгаа. Зогсоол нэмэх бодолтой. Да хүрээ зах орчмоос сонгогдсон төлөөлөгчид энэ захын газрыг зориулалтын бусаар ашиглаж байна, зориулалтынх нь дагуу ашиглаж, сургууль, цэцэрлэгээ байгуул, энд машины зах байлгахгүй гэж үзэж байгаа юм билээ. Тийм учраас Да хүрээ зах хэрвээ хумигдвал, манайх руу шилжиж нүүж ирэх юм бол тэнд байгаа сэлбэг, бусад жижиг захууд хүртэл яваад очно. Тэгэхээр саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэг шиг бид ирээдүйд Монголын бүхий л автомашиныг тэндээ цогцлооно гэж бодож байгаа. Одооноос эхлээд гарч орцоо төлөвлөж байх шаардлагатай.
Танай хамт олон нийгмийн хариуцлага сайтай. Үе үе ойр орчмын оршин суугчдад чиглэсэн ажил хийж байна. Мөн байгууллагуудын ажилчдын дунд соён гэгээрүүлэх ажлыг сайн хийж байгаа харагддаг?
-Сири, Турк улсад газар хөдлөлт боллоо. Бид нар онцгой байдлынхантайгаа хамтраад газар хөдлөлтийн тэнхим, үзүүлэх сургалт явуулъя гэдэг саналаа илэрхийлсэн. Манайд одоо ирэх гэж байна. Тэнд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагууд, иргэд, үйлчлүүлэгчдэдээ хандан тодорхой хэмжээний аваар осол, газар хөдлөлт, байгалийн гамшиг болвол яах ёстой юм гэдэг иж бүрэн сургуулилт хийе гэж байгаа юм. Мөн ажилчдадаа нэг зүйлийг маш сайн хэлдэг. Бид бол үйлчлэгчид, энэ хэрэглэгчид бол үйлчлүүлэгчид, хамтарч ажиллаж баййгаа хүмүүсийн орлогоор бид цалингаа авдаг. Тийм учраас үйлчлүүлэгчид бол ХААН. Хүмүүст маш хурдан шуурхай үйлчлэх ёстой. Мөн бид хүмүүнлэгийн нийгмийн хариуцлагын хүрээнд СХД-ийн 32-р хороо, бусад аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтарч нийгмийн сайн сайхны төлөө дуу хоолой болж түүчээлж ажиллах гэсэн зорилготой ажилладаг.
Бас нэг сонирхолтой зүйл нь дрифт шоу, том автомашинуудын шоу байдаг. Үүгээр нь танайхыг илүү сайн мэдээд байх шиг байдаг. Зохион байгуулалт сайтай болохоор хотын хамгийн үнэтэй машинууд ч явж байгаа харагддаг?
-Энэ жил авто машины холбоо, дрифтийн залуучууд энтертайнмент шоу маягаар хамтарч ажиллая гэсэн санал тавьсан. Залуусын хобби, чөлөөт цагыг зөв боловсон өнгөрүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаануудыг хотын дарга ч их дэмжиж хамтарч ажилладаг. Энэ жил 6 дугаар сарын 1-4-нд HD Mongol телевизтэй хамтраад автомашин сонирхогчдын том арга хэмжээ өргөн дэлгэр болох чинээгээрээ манай захыг хүмүүс мэдэж авах боломжтой. Мөн даатгал, банк бус санхүүгийн байгууллагынхан гээд бүгдэд нь хэрэгтэй сурталчилгаа болно. Нэг талдаа бид нар хамтран ажиллаж, нөгөө талдаа орон даяар, олон улсын тэмцээнээр дамжуулан олон улсад сурталчлах ашигтай. Хятадын цахигаан машины үйлдвэрийн хүмүүс ирэхээр болж, цаашдаа хамтарч ажиллах талаар яриа өрнүүлсэн. Бидэнд 130 га газар байна. Түгжрэлийг бууруулах, хотын төвлөрлийг саармагжуулах, баруун аймгийн урсгалыг тэндээс нь буцаах боломж бололцоог бий болгохоор ажиллаж байна. Бидний ажлыг дэмжээд, хамтраад ажиллах хүсэлтэй хүмүүс, бизнес эрхлэгчдийг урьж байна. Эрүүл агаарт үйл ажиллагаа явуулаарай гэж хэлэх байна.
Танай байгууллагын ажилчдын нөхцөл байдал ямар байдаг вэ. тэнд СХД-ийн иргэдийг илүү ажилд авч байна уу. Эсвэл хуучин баг дээрээ халаа сэлгээ нэг их хийгээгүй юу?
-Хуучин хүмүүс маань байгаа. Зарим нэг албадуудаа тийшээгээ аваачсан. Ер нь боловсон хүчний дутагдалд орсон тал бий. Хүмүүс цалин чамлана, мөн газар хол гэдэг. Бид хотоос ямар нэгэн санхүүжилт авдаггүй, дотоод нөөц бололцоогоороо ажиллаж байгаа. Өөрөө өөрсдийгөө санхүүжүүлдэг. Ашгийн төлөө хувьцаат компани учраас нийт ажилчдынхаа цалинг дундажлаад 25%-иар нэмсэн. Арай өндөр цалинтайг нь бага. Бага цалинтайг нь өсгөөд 25%-иар нэмсэн. Намайг ажил авахад 1.5 тэрбум төгрөгийн өртэй байсан. Одоогийн байдлаар 800 сая төгрөгийн өрийг дарчихсан. ирэх жил манай байгууллагын 10 жилийн ой болно. 10 жилийнхээ ойг өргүй угтъя гэсэн том зорилго тавьчихсан. Одоо төсөл хөтөлбөрүүдээ хэрэгжүүлээд явж байна. Хотын иргэдийн япангуяа СХД, ХУД-ийн иргэд болон баруун 16 аймгийн авто замын зангилааг бий болгож очих дуртай нэг цэгийн үйлчилгээний газрыг цогцлооход чиглэн ажиллаж байна. Засаг даргын зөвлөлийн хурлаар Засаг даргын зөвлөлийн хурлаар Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн даргаар ахлуулсан ажлын хэсэг байгуулсан. Одоо 4-р сард болох гаднын хөрөнгө оруулагчдын форумаар төслүүдээ танилцуулна. Үүнд би их найдаж байгаа. Гарын үсэг зурах хэмжээнд хамтарч ажиллах байгууллагууд гарч ирвэл бид нуураа түшиглэсэн хотын залуучуудын зугаалдаг, спортоор хичээллэдэг, роликоороо гулгаад явдаг сайхан амарчихдаг газартай болох болно. Хэдийгээр ашиг олох ёстой ч гэлээ амралтын газартай, түүгээрээ дамжуулаад үйл ажиллагаагаа сурталчилдаг болохыг хичээж, чармайн ажиллаж байна.
Шувуут нуурыг мэддэг хүмүүс ер нь цөөхөн байдаг. Танай үйл ажиллагаанаас л хараад байдаг. Үүнийг бас уншигчдад танилцуулвал. Ер нь энэ хавар, зун нэлээн хөдлөх байх. Ноднин мод тариулаад байсан?
-Ирдэг шувуудыг өндөглөх газартай болгоё гэж бид нар хоёр арал дээрээ очиж мод тарьсан. Тэрийгээ завиар очиж усалдаг. Моднууд маань ч сайхан ургасан. Дээр нь манай нуурын усны шинжилгээ цэвэр ундрагатай гэж тогтоогдсон. Мөн ховор төрлийн замагтай, дөрвөн төрлийн загастай. Загас маань ихсээд ирэхээр шувууд хоолтой болно, өвөлдөө загасчлалын тэмцээн уралдаан зохиож болно. Ер нь жилийн дөрвөн улиралд хүмүүс амрахаар очдог газар болгох гэж хичээж байна. Манайд улсын газар нутагт олон төрлийн шувууд ирдэг. Зарим газрыг байгалиар нь, зарим газрыг нь замтай, зарим газрыг нь энтертайнмент маягаар гэх зэргээр орчныг нь сайхан тохижуулахыг зорьж байгаа.
Уг нь талбай томтой яаж бол яаж л тохижуулж боолх байх. Гол нь эдийн засгийн асуудал. Тухайн тойргийн гишүүдэд санал тавьж байсан уу. Ер нь хаашаа санал тавьж байсан бэ. Тохижуулъя гэвэл өөрсдийн хөрөнгөөр арай барахгүй байх л даа.
-Бид өөрсдийгөө яагаад ч барахгүй. Бид нар битгий хэл хот маань ч хэцүү. Олон хүний асуудал шийднэ. Хотын асуудал гэдэг Монголын асуудал. Монголын хүн амын дийлэнх нь энд чихцэлдээд амьдарч байгаа. Тийм учраас төр хувийн хэвшлийн түншлэл, гадна дотны хөрөнгө оруулалт татаад зоригтойхон хийх хэрэгтэй. Ингэвэл нэгдүгээрт, хотын хөгжил, хоёрдугаарт хотын түгжрэл, гуравдугаарт хотдоо их хэмжээний санхүүжилт бүрдүүлэх боломж нээгдэнэ.
Сонгуулийн жилээс хойш хоёр жил гаруй өнгөрчихлөө. Энэ хугацаанд Сонгинохайрхан дүүрэг хөгжлөөр тааруухан гэгддэг байсан үе ард үлдсэн юм шиг санагдаж байна. Магадгүй эндээс багааараа сонгогдсонтой холбоотой байх. Хотын даргатай, сайдтай дүүрэг гэдэг чинь бусдаасаа түрүүлж алхаад байна уу?
-Манай дүүргийн иргэд МАН-д бүрэн итгэж чаддаг. Ингээд бүрэн итгэчихээр бид нар итгэлийг нь зүтгэлээр хариулахгүй бол болохгүй. Бид дээрээ ч, доороо ч хичээдэг. Бусад дүүргийнхэн янз бүрийн байдлаар хэл ам гаргадаг л юм. Яагаад адилхан хүн ам олонтой байж тэр дүүрэгт их ажил явагдаад байдаг бэ гэх зэргээр. Манай дүүрэг хоцрогдолтой, хөгжил муутай байсан учраас хөгжих нь буруу биш. Алслагдмал, тог цахилгаангүй маш олон айл байсан. Автобус унаа холддог айл олон байлаа. Ахуй үйлчилгээ хүртэл хүртэл байгаагүй. Манай 32-р хорооныхон гэхэд л хаа байсан төв руу орж үсээ засуулдаг. байлаа. Үүнийг өөрчлөхийн төлөө, хөгжүүлэхийн төлөө бид ажиглласан. Бид эв эетэй байж, бөөнөөрөө хөөцөлдөж байж ажлаа бүтээдэг болохоос эрх мэдлээ ашиглаад байгаа юм байхгүй. Манай 32-р хорооны тухайд гэхэд л олон юм болж байж сургууль маань ашиглалтад орохоор боллоо. Сургууль руугаа явсан замын ажил хийгдэж байгаа.
Зарим улстөрчид “лифт”-ээр богино хугацаанд дээшээ гараад ирдэг. харин та бол түмнийхээ дунд олон жил практик дээр ажилласан улстөрөгч. Залуучууд улс төрийг их сонирхож байгаа. Тэд нарт юу гэж зөвлөмөөр байна. Миний бодлоор дүүргийн төлөөлөгч тийм жижиг ажил биш шүү дээ?