Бензин идэлтэнд нөлөөлөх 6 шалтгаан


1. Свечэ 

Свечэний оч хаях хэсэг нь мотор ажиллах үед байнгын элэгдэлд орж байдаг тул свечэг заасан хугацаанд нь тогтмол сольж байх шаардлагатай. 

2. Холимог хаалт 

Холимгийн хаалт нь бохирдсоноор хөдөлгүүрт хамгалтай агаар орж чадалгүй агаар болон шатахууны харьцаа алдагдаж эхэлдэг. 

3. Агаар шүүгч 

Муудсан агаар шүүр нарийн тоосыг шүүж чадаагүй хөдөлгүүрт оруулснаар гэмтээх, шатахуун идэх нөхцөл байдлыг үүсгэдэг.

4. Түлшний систем 

Хэвийн хэмжээнээс хэт их шатахуун зарцуулж байвал шалгуулах шаардлагатай. 

5. Инжектор 

Шатахууныг маш нарийн ширхэгтэйгээр тоосруулан цацах үүрэгтэй эд анги юм. Удаан эдэлгээний явцад бохирдсоноор хөдөлгүүр доголдох, шатахуун зарцуулалт нэмэгдэх зэрэг сөрөг үр дагавартай. 

6. Дугуйн хийн даралт 

Хийн даралт тохиромжгүй байх үед машин шаардлагагүй хүчийг гаргаснаар шатахуун зарцуулалтыг нэмэгдүүлдэг.