Орлогын байцаагч

ОРЛОГЫН БАЙЦААГЧ  АЖИЛД АВНА. 

Ажлын байрны нэр Орлогын байцаагч -1 орон тоо. 
• Цалин 1,500,000-1,700,000 төгрөг
• Төрөл Бүтэн цагийн /Долоо хоногийн 5 өдөр, өдрийн 8 цагаар ажиллах/
• Түвшин Үндсэн ажилтан
• Байгууллага “Олон улсын худалдаа логистикийн төв” ХК
• Гүйцэтгэх салбар “Олон улсын худалдаа логистикийн төв” ХК-ийн 2 дугаар салбар Авто худалдааны цогцолбор буюу СХД-ийн 32 дугаар хороо
• Хаяг: СБД, 8-р хороо, Соёлын төв өргөө, Г-корпус, 8 давхар “Олон улсын худалдаа логистикийн төв” ХК-ийн төв оффис. 
•Утас: 70140977, 70140022 Даваа-Баасан гаригуудад /08:00-17:00 цагийн хооронд ярих/

Гүйцэтгэх үндсэн үүрэг: 
- Авто худалдааны цогцолборын 4 бүсийн 6375 авто зогсоолоос орлого төвлөрүүлэх
- ААНБ-аас холбогдох орлогыг төвлөрүүлэх
- Талбайн зохион байгуулалтыг хариуцах                                                                                                                                                                                                                                                                                            
Ажлын байранд тавигдах шаардлага:
- Бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой
- Санхүүгийн чиглэлээр ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.
- Багаар ажиллах, багийн үйл ажиллагаанд таатай уур амьсгал бүрдүүлж чаддаг байх
- Бичиг боловсруулах, төлөвлөх өндөр чадвартай байх.
- Багаар ажиллах чадвар өндөртэй.

Бүрдүүлэх материал:
- Төрийн албан хаагчийн анкет
- Иргэний үнэмлэхний хуулбар
- Оршин суугаа газрын тодорхойлолт
- Ажилд орохыг хүссэн өргөдөл
- Мэргэжлийг тодорхойлох нотлох баримтууд.



Ажлын анкет: khulan.b@itlc.ub.gov.mn цахим хаягаар илгээж болно.