НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН А-786 ЗАХИРАМЖИЙН ДАГУУХ ЗӨВШӨӨРӨЛГҮЙ, ИЛ ЗАДГАЙ АВТО МАШИН, ТҮҮНИЙ ДАГАЛДАХ ХЭРЭГСЛИЙН ХУДАЛДАА ЭРХЭЛЖ БУЙ ИРГЭН, ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ГАЗАР ЧӨЛӨӨЛӨХТЭЙ ХОЛБООТОЙ САНАЛ БОЛОВСРУУЛАХ ҮҮРЭГ БҮХИЙ АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛ БОЛЛОО

    Нийслэлийн хот дотор зөвшөөрөлгүй, ил задгай авто машин, түүний дагалдах хэрэгслийн худалдаа эрхэлж буй иргэн, хуулийн этгээдийн газрыг чөлөөлөхтэй холбогдуулан хууль, тогтоомжийн хүрээнд шийдвэрлэх талаар санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Хангарьд ордны 12 давхарт хуралдлаа. Тус ажлын хэсгийн хуралдаанд Нийслэлийн засаг даргын тамгын газар, Нийслэлийн Хот байгуулалтын газар, Нийслэлийн цагдаагийн газрын албан тушаалтнууд оролцов. Уг хуралдаанаар 69 зөвшөөрөлгүй ил задгай, зориулалтын бус байршилд байгаа иргэд, аж ахуй нэгжийн судалгаа гаргасныг Мэргэжлийн хяналтын газар, Газар зохион байгуулалтын алба, “Олон Улсын худалдаа, логистикийн төв” ХК-ууд хамтран мэдэгдэх хуудас тараах ажлыг зохион байгуулснаар 11 газрын зөрчлийг арилгуулж цаашид 58 газарт дахин хугацаатай мэдэгдэл хүргүүлж Засаг даргын захирамжаар үйл ажиллагааг цуцалж, газар чөлөөлүүлэх асуудлыг хэлэлцэв. 


“ 

Хуваалцах