Замын цагдаагийн ойролцоох гүүрэн гарцыг энэ сарын 16-нд нээнэ

Замын цагдаагийн ойролцоох гүүрэн гарцын үндсэн гүүрийн хөдөлгөөнийг 11 хоногийн дараа буюу энэ сарын 16-нд нээхээр төлөвлөжээ.
БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох урт хугацааны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй төслийн хүрээнд Олимпийн гудамж, Их Монгол улсын гудамжийг холбосон 4 эгнээ, 470 метрийн урттай, төмөрбетон гүүрийн хөдөлгөөнийг нээх гэж байна.
Нийслэлийн өнгө үзэмжийг нэмсэн томоохон бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэгчээр “Хятадын Төмөр замын 20-р товчоо корпораци” ажиллаж байгаа бөгөөд Хятад, Монголын 500 гаруй инженер техникийн ажилчид ажиллаж байна.


Эх сурвалж: Нийслэлийн авто замын хөгжлийн газар

Хуваалцах