Ерөнхий менежер ажилд авна.

ЕРӨНХИЙ МЕНЕЖЕР  АЖИЛД АВНА. 
Ажлын байрны нэр Ерөнхий менежер-1 орон тоо. 
• Цалин 1,300,000-1,460,000 төгрөг
• Төрөл Бүтэн цагийн /Долоо хоногийн 5 өдөр, өдрийн 8 цагаар ажиллах/
• Түвшин Үндсэн ажилтан
• Байгууллага “Олон улсын худалдаа логистикийн төв” ХК
• Гүйцэтгэх салбар Орон нутгийн өмчит компани, Худалдаа, үйлчилгээний салбар
• Хаяг:  СБД, 8-р хороо, Соёлын төв өргөө, Г-корпус, 8 давхар “Олон улсын худалдаа логистикийн төв” ХК-ийн төв оффис. 
• Цахим шуудан: munkhtuya.s@itlc.ub.gov.mn материал хүлээж авна.
•Утас:  70140977, Даваа-Баасан гаригуудад /09:00-18:00 цагийн хооронд ярих/ 
Гүйцэтгэх үндсэн үүрэг: 
- Компанийн зорилт чиг үүргийг хэрэгжүүлэх ажлыг мэргэжлийн үндсэн дээр удирдан зохион байгуулж, Гүйцэтгэх захиралд эцсийн шатны бодлогын зөвлөгөө өгөх, үр нөлөөтэй үр ашигтай, тасралтгүй хэвийн жигд ажиллагааг хангах  
- Компанийг өдөр тутмын ажлаар хангах, бүтцийн нэгжүүдийн үйл ажиллагааны харилцан уялдааг нэмэгдүүлэх
- Компанийн эрхэм зорилго, үйл ажиллагааны төлөвлөгөөг гаргуулан, биелэлтийг хангуулах, тэдгээрийн үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх, харилцан уялдааг хангах
- Дотоод үйл ажиллагааны найдвартай ажиллагаа, тогтвортой байдлыг хангах, төлөвлөх, хэрэгжүүлэх, удирдан зохион байгуулах.
Ажлын байранд тавигдах шаардлага
- Удирдахуйн ухааны менежмент, төрийн удирдлага, санхүү, аудитор мэргэжилтэй
- Мэргэжлээрээ 3 ба түүнээс дээш жил ажилласан
- Төрийн удирдлагаар мэргэшсэн байвал давуу тал болно.
- Багаар ажиллах, багийн үйл ажиллагаанд таатай уур амьсгал бүрдүүлж чаддаг байх
- Бичиг боловсруулах, төлөвлөх өндөр чадвартай байх.
Бүрдүүлэх материал
- Төрийн албан хаагчийн анкет
- Иргэний үнэмлэхний хуулбар
- Оршин суугаа газрын тодорхойлолт
- Ажилд орохыг хүссэн өргөдөл
- Мэргэжлийг тодорхойлох нотлох баримтууд•

Хуваалцах